Соёл урлагийн хүрээлэн байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Соёл урлагийн хүрээлэн байгуулна

Ховд аймгийн төв дэх Амарсанаагийн талбайд  олон ястны соёл, урлагийн  хүрээлэн байгуулахаар болжээ. Энэ хүрээнд ардын урлаг, бий  биелгээний  тоглолт  зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий өргөө, түүнийг  тойрсон  есөн гэр барих аж.  Эдгээр гэрт ястан, үндэстэн бүрийн хувцас, чимэглэл, эд өлгийн зүйлс, хөгжмийн зэр зэвсэг сэлтийг байрлуулах бөгөөд гэр бүрт  өөрсдийн   хэл, аялгаар ярьдаг  тайлбарлагчид тогтмол ажиллах юм байна.  Түүнчлэн орчин тойронд нь байгалийн  хөшөө, дурсгалын  зүйлс, баримал зэргийг  суурилуулж тохижуулахаас гадна урлагийн томоохон тоглолтууд  зохион байгуулах задгай театр, усан оргилуур  гээд олон бүтээн  байгуулалт энд сүндэрлэх ажээ.

                                                                                                                                     Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж