Да Винчийн зургууд анх удаа

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Да Винчийн зургууд анх удаа

Алдарт зураач Ленардо Да Винчийн зурсан хүний биеийн анатомын зургуудыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Английн Букингемийн ордонд гарах уг үзэсгэлэн “Да Винчи: Анатомич” нэртэй.

Мэргэжилтнүүд эдгээр зургуудыг хүний ясны бүтэц, булчин, дотоод эрхтний системийг хамгийн гайхамшигтай харуулсан зураг хэмээн тодорхойлж байгаа юм. Нэрт зураач эдгээр зургуудыг тайлбарын хамтаар анатомын сурах бичиг болгон хэвлүүлэхээр бэлтгэж байсан боловч амжилгүй 1519 онд нас барахдаа өөрийн туслах Франческо Мельзид бусад бичиг цаасын хамт үлдээжээ. Улмаар Франческо тэдгээр зургуудыг барималч Помпео Лиони гэдэг хүнд зарсан гэдэг. Харин Помпео анатомын зургуудыг нямбайлан хадгалж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж