
Зарим хөвгүүд яг тэрэн шиг гэж хэлэхээсээ ичдэг тул Justin гэж хэлэлгүйгээр харин нэг тийм, урт, дугуйдуу гэх мэтээр дүрсэлж хэлдэг. Хэдийгээр хөвгүүд ичдэг ч энэ засалт нь охидын хувьд их таалагдаж багаа тул засуулж зүрхэлж байгаа бололтой. Үсээ Bieber шиг засуулаад явж байхдаа дэндүү их охидын анхаарал татдаг, “Ангид байхад охидууд ямагт үсээр маань оролддог. Заримдаа бүр залхмаар байдаг” гэж Vancouver хотод амьдардаг өсвөр насны хөвгүүн Tommy Ledger ярьж байна. Justin хэрхэн өөрийн үсийг арчилдаг нууцыг нь “MTV”-ын “The Diary of Justin Bieber” /Justin Bieber-ын өдрийн тэмдэглэл/ нэвтрүүлгээр задалсан. “Baby” гэдэг клиптээ дуучин хүү өөрийн үсийг алчуураар болон сэнсээр хатааж, хөвсийлгөж байгаа гардаг. Тэр үүндээ бүр мэргэшсэн тул үсний стайлистын тусламж бараг авдаггүй байна.
Justin Bieber 1994 оны гуравдугаар сарын нэгэнд Канадад төрсөн дуучин юм. Түүний “You Tube”-д тавьсан бичлэгийг Scooter Brown харсан бөгөөд түүнтэй холбогдон улмаар түүнийг Atlanta хотод дуучин Usher-тай уулзах уулзалт зохион байгуулсан. Түүнээс хойш удалгүй Bieber Usher-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 2009 онд Bieber “One Time” гэдэг анхныхаа синглийг гаргасан нь дэлхий даяар хит болсон. Түүний дараахан 2009 оны 11 сарын 17-нд “My World” гэдэг анхныхаа цомгийг гаргасан нь богино хугацаанд нэг сая гаруй хувь зарагдан “platinum” цомгийн ангилалд багтсан билээ. Bieber 2010 оны гуравдугаар сарын 23-нд “My World 2.0” цомгоо гаргаад байгаа бөгөөд энэ цомог нь хэд хэдэн улсад хит цомгуудын жагсаалтыг тэргүүлж байна.
Т.Санаа