Хүн бүхэн л өөр өөрсдийн гэсэн амжилтын оргил өөд тэмүүлж, хийсэн бүтээсэнийхээ үр дүн болох амжилтаа амталж, амжилтын эзэд болохыг л хүсдэг. Гэхдээ амжилт гэдэг өөрөө хүрээд ирдэг зүйл үү?.
Амжилттай яваа бүх л хvмvvс аливаад тууштай, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг, өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад зөв санал болгохоо мэддэг.
Тиймдээ ч нийгэмдээ болон хувь хүнийхээ хувьд энэ их амжилтыг бүтээгчид бүгд л эрч хүчээр дүүрэн сайхан хүмүүс байдаг. Амжилт бүхний ард авьяас чадлаас үл хамаарах баяцхан нууц үргэлж байдаг. Тэгвэл нэгэн нууц нь нөр их хөдөлмөрийнхөө хажуугаар өдөрт хэдхэн минутыг зөвхөн өөртөө зориулж тархиа заавал амрааж байх хэрэгтэй гэнэ шүү. Яг үүнд л сайн чанарын цэвэр кофе хамгийн сайн туслагч болж чаддаг гэнэ. Учир нь кофе тархины төв мэдрэлийн тогтолцоонд хурдан үйлчилж тархийг амраан, аливааг бүтээх тэмүүлэл өгдөг. Кофенд ихээр агуулагддаг Р витамин цусны судсыг уян хатан болгодог бөгөөд нэг аяга кофе ууснаар хүний бие 1 цаг ажиллахаас 20 % илүү ажиллах чадвартай болдог байна.
Олон жилийн турш үргэлжилсэн кофе нь хүний биед хортой юу, хоргүй юу гэсэн маргааныг Австрийн эрдэмтэд хамгийн сүүлийн судалгааныхаа дүнгээр таслан зогсоож чадсан. Эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг, кофен дэх антиоксидант элемент нь ходоодын шарх болон хорт хавдар, хоолны хордлого үүсгэдэг нянг устгадаг гэдгийг судалгаагаар баталжээ.
Хамгийн сонирхолтой нь тэд судалгаандаа Nescafe Rich Blend –ийг ашиглажээ.
Учир нь сайн чанарын, тансаг амттай Nescafe Rich Blend – нь 10 гаруй төрлийн кофены үрийг нийлүүлэн дундаас нь гаргаж авсан холимог кофе юм. Nescafe Rich Blend кофег тусгай стандартын дагуу, өөрийн үндсэн чанарыг нь алдагдуулахгүйгээр хуурдаг байна.
Nescafe Rich Blend – ийг найруулаад гүнзгий амьсгаа авч сайхан үнэрийг нь мэдрээд, давтагдашгүй сайхан амтыг нь амтлаад үз. Шинэ өглөөг Nescafe Rich Blend –тэй угтвал бие болоод сэтгэлийн эрч хүчээр дүүрэн байх болно. Амжилтыг амтлаарай.