Америк тагнуулууд ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Америк тагнуулууд ажлаасаа халагдав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг өнгөрсөн долоо хоногт Колумбид дээд хэмжээний уулзалтад очихын өмнө тус улсын тагнуулын ажилтнууд биеэ үнэлэгчидтэй орооцолдсон  хэрэг шуугиан тарьж байна. Дээрх хэргээс болж тагнуулын өөр гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт ажлаасаа халагджээ. Колумбийн Картагена хотын зочид буудалд биеэ үнэлэгчидтэй хонож, шуугиан тарьсан тагнуулын нийт зургаан ажилтныг ажлаас нь халсан байна.

Нийт 12 хүн нэр холбогдсон дээрх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд Колумбын биеэ үнэлэгч тагнуулын нэгэн ажилтантай төлбөрөөс болж маргалдсанаас дээрх хэргийг мандаасан аж. Тагнуулын ажилтан 24 настай биеэ үнэлэгчид хоногийн 800 ам.доллар өгөхөөр амласан ч маргааш өглөө нь 30 ам.доллар өгсөн тул бүсгүй АНУ-ын тагнуулын ажилтнууд 20 орчим биеэ үнэлэгчтэй шөнийг өнгөрүүлсэн гэдэг мэдээг “The New York Times” сонинд  225 ам.доллараар худалджээ. Мөрдөн байцаагчид Картагена хотын зочид буудалд тэр шөнө буудалласан бүх хүний нэр, ID-г бүртгэж, буудлын үйлчлэгч нараас мэдүүлэг авсан бөгөөд өрөөнд ямар ч хар тамхи, согтууруулах ундааны зүйл байгаагүйг тогтоосон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж