Камерун хятадуудтай хамтрахыг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Камерун хятадуудтай хамтрахыг хүсэж байна

“Титаник”, “Аватор” кинонуудыг найруулан дэлхийн киноны ертөнцөд шинэ жишиг бөгөөд дээд амжилтуудыг тогтоосон Жэймс Камерун хятадуудтай хамтран кино хийх хүсэлтэй байна. Санаанд нийцсэн хамтрагч хайн тэрбээр Бээжинд тав хоногийн айлчлал хийж байгаа гэнэ.

“Аватор шиг кино хийх нь хятадуудад өөрсдөд нь маш өгөөжтэй. Тэдний кино урлагт маш том хөрөнгө оруулалт болох болно. Харин бидний зүгээс яг юу хүсэж байгаа, хамтын ажиллагааны хариуд эдийн засгийн ямар үр ашиг хүртэх вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй. Нэн түрүүнд бидэнд ямар хязгаарлалт, цензур ирэхийг урьдчилан мэдэж зөвшөөрөх эсэхээ шийднэ” хэмээн ярив.

“Уолт Дисней” Хятадын нэгэн компанитай хамтран “Төмөр хүн 3” киногоо хийхээр болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Кино урлагт Хятад улс маш том зах зээл. Жишээлэхэд 3D “Титаник” кино эхний хоёр хоногтоо 100 сая ам.долларын ашиг олсны 80 хувь нь Хятадын үзэгчдийн тасалбараас орж ирсэн мөнгө байсан гэдэг. Иймд кино урлагийн зах зээлд “мангас” болсон энэ орныг Америкийн киночид асар ихээр сонирхох болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж