Түймрийн голомтод бороо орсонгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Түймрийн голомтод бороо орсонгүй

Хэнтий аймгийн бүх нутгаар хур тунадас орж, хуурайшилт бага зэрэг намжсан ч түймрийн голомт болоод байгаа Баянхутаг суманд бороо ороогүй байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас үүлэнд зориудаар нөлөөлсөн ч түймрийн голомтод хур ороогүй бөгөөд харин Дадал сумын нутагт 8 мм хур тунадас оржээ. Тус суманд түймэр гарахаас өмнө харьцангүй чийг 10 хувьтай буюу бараг хуурай, бусад нутгаас хамгийн бага байгаа нь урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй тохиолдол юм. Ерөнхийдөө өдийд Дадал суманд олон жилийн дунджаар 40-50 хувь чийгтэй байдаг, хамгийн чийгшил өндөртэй нутаг юм. Хангайн хамгийн үзэсгэлэнт нутаг болох Дадал суманд энэ өвөл хаврын турш салхи ихтэй байгаа нь талын сумдаас ч илүү хуурайшихад нөлөөлжээ.

И.Байгальмаа / Хэнтий /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж