АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа эхлүүллээ. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,  Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай мөн хөндөх юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай биечлэн уулзаж, намын бүлгийнхнээ хамгаалах талд байр сууриа илэрхийлэхийг хүссэн гэх. Уг нь Ардчилсан намын бүлэг нь өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэх шатанд эл асуудлыг хэлэлцээд сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зөв гэсэн шийдэлд хүрээд байсан ч энэ удаад эргэж болзошгүй аж. Гэхдээ бүлгийн гишүүдийн олонх нь яаж шийдэхээс хамаарах нь. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж