
“Инновацийн ваучер” хөтөлбөр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ялангуяа бизнесийн шинэлэг санааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Ингэхдээ судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах гарцыг нээх гэнэ.Тодруулбал, бизнесийнхээ технологийн шийдлийг боловсруулах, технологи дамжуулах, шинэ бүтээгдэхүүнээ судалж турших зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай шинэлэг арга шийдлүүдийг боловсруулахад эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, лабораториудын туслалцаа авахад олгогдож буй тодорхой үнийн дүн бүхий эрхийн бичиг юм байна.
У.БОЛОР