Хорих ангид гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Хорих ангид гал гарчээ

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын харьяа хо­рих 417 дугаар ангид өнгөрсөн баасан гаригт гал гарчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах тус хорих анги нь ялтны таван байртай юм байна. Гэтэл өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 20-нд таван байрны нэг нь шатжээ. Төв аймгийн онцгой байдлын ажилтнууд галын шалтгааныг цахилгааны гэмтлээс болсон гэж дүгнэсэн байна. Баасан гаригийн 17.00 цагийн ор­чимд гарсан галыг 20.00 цаг өнгөрч байхад бүрэн унтраажээ. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүйг эх сурвалж хэллээ.

О.СЭРГЭЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж