Францын сонгуулийг Олланд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Францын сонгуулийг Олланд тэргүүлж байна

Ням гаригт эхэлсэн Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар Ерөнхийлөгч Николя Саркози 27,08 хувийн санал авсан бол социалист Франсуа Олланд 28,61 хувийн санал авсан тухай Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. “Үндэсний Фронт” намын тэргүүн Марин Ле Пен 18,05 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн байна. Түүний дараа Жан-Люк Меланшон 11,12 хувийн саналаар, “Ардчилсан хөдөлгөөн” намын Франсуа Байру 9,11 хувийн саналаар тавдугаарт яваа аж. Франсуа Байру 2007 оны сонгуульд 18,6 хувийн санал авч гуравдугаарт бичигдэж байсан юм.

“Ногоон” намын Ева Жоли 2,27 хувийн саналаар зургадугаарт, бие даан нэр дэвшигч Николя Дюпон- Эньян 1,8 хувийн саналаар долдугаарт, “Капиализмын эсрэг шинэ”  намын Филипп Пут 1,15 хувийн саналаар наймдугаарт, “Ажилчны тэмцэл” намын Натали Арто 0,57 хувийн саналааг есдүгээрт орсон бол ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа өрсөлдөж байгаа Жак Шеминад 0,25 хувийн саналаар сүүл мушгисан байна. Одоогоор сонгогчдын 80,43 хувь нь саналаа өгөөд байгаа юм. Харин гадаадад амьдарч байгаа хоёр сая францчуудын саналын дүнгийн талаар Францын Дотоод хэргийн яамнаас хараахан мэдээлээгүй байна. Сонгуулийн эцсийн дүн лхагва гаригийн орой 20.00 цаг гэхэд гарах аж.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж