ЦЕГ-ын дэд даргыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын дэд даргыг өөрчиллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан га­ригт Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын гене­рал А.Дулаанжаргалыг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Эрүүгийн цагдаагийн газ­­рын Эдийн засгийн гэмт хэ­рэг­­тэй тэмцэх хэлтсийн дар­га, цаг­­даагийн дэд хурандаа Р.Чин­ги­­сийг ЦЕГ-ын дэд даргаар томилсон байна.

Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүү­гийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм­цэх хэлтсийн даргаар ажиллаж бай­гаа ажээ.

О.СЭРГЭЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж