Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар одоо Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагавар хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжлэх аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж