Хоёр жилийн өмнө өөрийгөө попын хаан агсан Майкл Жексоны бага хүүгийнх аав хэмээн мэдэгдэж байсан бие хамгаалагч нь үүнийг нотолно гэж саяхан мэдэгджээ. Майкл Жексоны бие хамгаалагч байсан 32 настай Мэтт Фиддс 10 настай Принц Майклыг өөрийн хүү гэдгийг тогтоолгохоор хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Мэтт Фиддс гэгч “Би ДНХ шинжилгээ өгч үүнийг батална. Би хүүтэйгээ уулзах эрхтэй баймаар байна” гэжээ. Тэрбээр “Хүүхдүүд Майкл Жексоныг аав нь гэдэгт итгэдэг. Би тэдний бодлыг өөрчлөх гэхгүй. Гэвч Бланкет бол миний хүү. Би хүүгээ буцааж авна. Бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ” гэж мэдэгдсэн байна. Их Британи дахь аялан тоглолтын үеэр Майкл Жексоны бие хамгаалагч байсан тулааны урлагийн мастер Мэтт Фиддсийн хэлж буйгаар тэрбээр 2001 онд попын хааны үрийн донор болсон гэнэ. Майкл Жексон эрүүл чийрэг хүүхэдтэй болох хүслээ түүнээс нуугаагүй аж. Харин дээрх явдлаас хойш нэг жилийн дараа Принц Майкл II төрсөн юм. Майкл Жексон 2002 онд Берлинд зочлохдоо зочид буудлын тагтнаас есөн сартай Бланкетыг унжуулан барьсны дараахнаас Мэтт Фиддс түүнийг өөрийнхөө хүү гэж ярих болсон аж. Майкл Жексоныг нас барснаас хойш хүүхдүүдийн хууль ёсны асрах хамгаалагч болсон дуучны ээж Кэтерин харин түүнийг хүүхдүүдтэй холбоо барихыг эрс эсэргүүцэж байгаа гэнэ. 81 настай Кэтерин Мэтт Фиддсийг мөнгөний төлөө ингэж байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж. Гэвч Мэтт тэдний мөнгө хэрэггүй, ганцхан хүүтэйгээ уулзаж, хорт хавдар тусч өнөө маргаашгүй болсон хөгшин ээжтэйгээ сүүлчийн удаа уулзуулмаар байна гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ