Д.Эрдэнэбилэг тэмцээнийг хошуучилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг тэмцээнийг хошуучилж байна

Монголын даамын холбооноос 100 буудалт даамыг олон түмэнд хүргэх зорилгоор хамгийн сонирхолтой хэлбэр болох Түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг таван үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний эхний тоглолт хоёрдугаар сарын 18-20-ны хооронд, хоёрдахь шатны тоглолт дөрөвдүгээр сарын 21-22-ны хооронд Монголын Үндэсний телевизийн студид болж өнгөрлөө. Хоёрдугаар тэмцээнийг өмнөх тэмцээний аваргууд болох Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, спортын мастер Э.Мандах нар тэргүүлжээ.

Хоёрдугаар шатны тэмцээний дүн:

Эрэгтэй:

  1. ОУХМ Д.Эрдэнэбилэг
  2. ОУХМ О.Түвшинболд
  3. Спортын мастер С.Даваадорж
  4. Спортын мастер Д.Ганболд

Эмэгтэй:

  1. Спортын мастер Э.Мандах
  2. Спортын дэд мастер У.Цэрэндолгор 
  3. Спортын мастер Б.Нандин-Эрдэнэ
  4. Спортын мастер Ц.Энхзаяа

Тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын Үндэсний Телевизийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулсан юм. Түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатны тоглолтууд 6, 8, 10-р саруудад болж, аваргаа тодруулна. Тус тэмцээнийг хоёр шатны дараахь байдлаар эрэгтэйчүүдийг ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийг спортын мастер Э.Мандах нар 2400 оноотойгоор тэргүүлж байгаа юм.

Дашрамд дуулгахад, даамчдын дараагийн өрсөлдөөн болох Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх тавдугаар сарын 11-20-нд “Сүнжин гранд” зочид буудалд болж, эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 14 тамирчин өрсөлдөх ажээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж