Ерөнхий сайд сайдуудын хамт сагсан бөмбөгийн талбайд

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд сайдуудын хамт сагсан бөмбөгийн талбайд

Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан “Засгийн газрын цом” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын ордны А зааланд тавдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулах аж. Өнөөдөр 14 цагаас эхлэх тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, бүх яамдууд оролцох бөгөөд тэмцээний үеэр  Монгол улсын Ерөнхий сайд, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд сагсан бөмбөг холын зайн шидэлтийн тэмцээн болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 11 цагт Спортын төв ордонд болно. Нээлтийн үеэр Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Тамирчдын төлөөлөл болон хөгжөөн дэмжигчдээс ярилцлага авах боломжтойг зохион байгуулагчид онцлов.

Тэмцээний хөтөлбөр:

2010. 05.07. Баасан
14.00-18.00 Урьдчилсан тоглолтууд эхэлнэ /ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ./
2010.05.08 Бямба
11.00-11.40 Тэмцээний нээлтийн арга хэмжээ болно.
11.40-12.10 Чөлөөт шидэлтийн тэмцээн болно. /Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцоно/
12.10-12.20 Биеийн тамир-эрүүл мэнд аяны туг шилжүүлэх ёслолын ажиллагаа болно.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж