Судан Өмнөд Суданаас нефтийн районоо буцаан авав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Судан Өмнөд Суданаас нефтийн районоо буцаан авав

Суданы зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 20-нд Өмнөд Суданы армийг Хёглигийн хилийн районоос шахан гаргасан тухай хойдчуудын Батлан хамгаалахын сайд Абдельрахим Мохаммед Хусейн мэдэгджээ. Түүний хэлснээр цэргийн ажиллагааг амжилттай явуулж, Хёглигийн районоос өмнөдийн цэргийг бүрэн гаргасан гэнэ. Түүнчлэн бүсийн нефтийн дэд бүтцийн үлдэгдлийг бүрэн сүйрүүлэхгүйн тулд цэргийн ажиллагааг цэвэрхэн явуулж чадсан гэв. Өмнөдийнхөн асар их хохирол үзсэн тухай тэрбээр хэлсэн ч нарийн тоог мэдээлсэнгүй. Хусейны мэдэгдлээс хэдэн цагийн өмнө Өмнөд Суданы ерөнхийлөгч Сильва Киир Хёглигийн талаар ярьсан байв. Цус урссан тэмцлийг зогсоохын тулд тэрбээр цэргээ гаргах тушаал өгсөн гэв.

Өмнөд Суданы Батлан хамгаалах яамны төлөөлөгч Филип Агер мэдээлэхдээ Суданы армийн довтолгоог дөрөвдүгээр сарын 19-нд зогсоосон бөгөөд өмнөдийн арми эсрэг талынхаа нутгийн гүнд нэвтэрсэн гэжээ. Харин 20-ны өдөр тус районд байлдааны ажиллагаа хийгдээгүй гэнэ. Хоёр орны хилийн орчим нефтиэр баян Хёглигийн район байдаг ба талууд тэнд хяналтаа тогтоохын төлөө байлдаж байгаа юм. Тус районд өмнөдийн цэрэг арав гаруй хоногийн өмнө нэвтрэн хяналтаа тогтоосон байлаа. Хёглигийг эзэлсний дараа Судан өмнөд хөршөө дайсан гэж зарлан тэр бүсийг хүчээр эзлэнэ гэсэн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж