Ихэнх нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орно

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна


2012 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говь тал хээрийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 0-2 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 849 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.

2012 оны 4 дүгээр сарын 24-нөөс 4 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд төв, болон зүүн зүгийн нутгаар, 27-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж