ӨАБНУ-ын Ерөнхийлөгч дөрөв дэх эхнэртэйгээ гэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч дөрөв дэх эхнэртэйгээ гэрлэв

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Якоб Зума дөрөв дэх эхнэртэйгээ гэрлэжээ. Сүй тавиад удаж буй тэдний хуримын ёслол өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгчийн хөдөө гэрт, ойр дотныхны хүрээнд болсон байна. Өдгөө 70 настай Якоб Зумагийн дөрөв дэх эхнэрийг Бонги Нгема гэдэг аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн зургаа дахь эхнэр нь юм байна, нэг эхнэр нь нас барсан бол нэг нь түүнээс салжээ. Зума нийт 21 хүүхэдтэй гэнэ.

Якоб Зума 2009 оны Өмнөд Африкийн Ерөнхийлөгч болсон юм. Түүний бусад гурван эхнэрийг Сизакеле Зума, Номпумелело Нтули-Зума болон Тобека Мадиба-Зума гэдэг аж.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж