320 иргэнийг түр ажлын байраар хангажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

320 иргэнийг түр ажлын байраар хангажээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн хороод, Тохижилт үйлчилгээний байгууллагууд, иргэд их цэвэрлэгээ хийжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 688 байгууллага, аж ахуйн нэгжийн 11860 хүн оролцон нийт 896730 м2 талбайн хог хаягдал цэвэрлэсэн байна. Мөн дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн алба хамтран хороодын ажилгүй 320 иргэдийг цэвэрлэгээний ажилд хамруулан түр ажлын байраар ханган нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг арилгах ажилд дайчлан ажиллуулж, хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,8 сая төгрөгийн ажлын хөлс олгосон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж