“YouTube” сайт Германы шүүхэд дуу хөгжим татаж авах эрхийн төлөө заргаа алдаж, торгууль төлөхөөр болжээ. Гамбург хотын шүүх тус сайтыг контентод орж буй зүйлд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Германы шүүх интернэт хэрэглэгчид зохиогчийн эрхийг хуулиар баталгаажуулсан дуу, клипийг сайтад оруулахад “YouTube” сайт хяналт тавих ёстой гэжээ. Учир нь Германы дуу бичлэгийн үйлдвэрүүд тус сайтыг зохиогчийн эрхийг хуулиар баталгаажуулсан бүтээлийг олон нийтэд цацахын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж гомдол мэдүүлсэн юм. Хэдийгээр тус сайт хэрэглэгчдийн комментын төлөө хариуцлага хүлээдэггүй боловч зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх гэнэ. Германы шүүх зохиогчийн эрх нь зөрчигдсөн гэх 60,000 орчим дуучин, хөгжимчний гомдлыг хүлээн авчээ. “YouTube” сайтаар нэг минут тутамд 60 орчим цагийн видеог татдаг гэнэ. Хэрэв “YouTube” сайт хэрэглэгчдийн татаж авсан дуу болгоны төлөө торгууль төлвөл дампуурах аж. “YouTube”-ын толгой компани “Google” шүүхийн шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа гэнэ.
Н.ЭНХ