Солонгосчууд монгол охинд тусална

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Солонгосчууд монгол охинд тусална

БНСУ-ын "CJ HOME SHOPPING" сувгийн  сайн санааны үйлст тусламжийн хандив цуглуулах нэвтрүүлгийн 100 дахь тусгай дугаараар монгол охинд туслахаар болсон тухай БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын сайт болох www.mglradio.mn-д нийтэлжээ. Өнөөдөр орой 18.00 цагаас "CJ HOME SHOPPING" сувгаар  дөрөвдүгээр сарын 5-нд 29 долоо хоногтойдоо 880 грамм жинтэй дутуу төрсөн охинд хандив өргөх нэвтрүүлэг гарах юм байна. Охин одоогоор инкубаторт байгаа бөгөөд наанадаж 100 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэнэ. Охины ээж, аав хоёр тус улсад дээд сургуульд суралцдаг залуу оюутнууд аж. Тэд сурахын хажуугаар бяцхан охиноо эмчлүүлэх эмнэлгийн төлбөр олохоор цагийн ажил хийж байгаа гэнэ.

Нэвтрүүлгийг үзэж, тусламжийн гараа сунгах сайн санаатай иргэд нэвтрүүлгийн үеэр 02-3406-4800 дугаар руу утасдаж, сар бүр тодорхой хэмжээний мөнгийг 1-3 жилийн хугацаатай монгол охины дансанд байршуулах, эсвэл нэг удаагийн тусламж болгон тодорхой хэмжээний хандивын мөнгийг шууд өгөх зэргээ холбогдох ажилтнуудтай зөвлөлдөх гэнэ.

        Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж