Бахрейны гран-приг цуцлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Бахрейны гран-приг цуцлахгүй

Бахрейнд “Формула-1”-ийн Гран-при тэмцээн зохион явуулахыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж буй авч тус улсын эрх баригчид тэмцээн болоход жагсаал цуглаан нөлөөлөхгүй гэж мэдэгджээ. Өчигдөр хууль сахиулагчид болон жагсагчдын хооронд гарсан мөргөлдөөний улмаас Шийтийн шашны нэгэн эр амиа алдсан нь хурцадмал байдлыг бүр дэвэргэж орхижээ. Жагсагчдыг хамгаалалтын албаны ажилтнууд давхар хүрээлэн бүсэлж, хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Гэвч Формула 1-ийн тэмцээн эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны гол шалтгаан биш бөгөөд учир Бахрейнийн вант улсын төр засгийн эрх барьж байгаа  Аль-Халифагийн гэр бүл буюу суннитийн урсгалын элит төлөөллийн Шийтийн шашинтнуудын эсрэг явуулж буй ялгаварлан гадуурхах бодлогод байгаа аж. Эрх баригчдыг эсэргүүцсэн бослого энэ дөрөвдүгээр сарын 20-нд Манамын Шийтийн шашинтнуудын дүүрэгт гарчээ. Бахрейны Засгийн газар аюулгүй байдлыг хяналтандаа авна гэж амласны дараа Формула 1-ийн удирдлагууд тэмцээнийг тус улсад явуулах эцсийн шийдвэрийг гаргажээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж