Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Рэп могул Tupac амьд байж магадгүй гэж “Death Row Records”-ын захирал Knight саяхны нэг өдөр радиогийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан гэнэ. Тэрбээр 1996 онд Tupac-ийг толгойдоо буудуулах үед сууж явсан машиныг нь барьж явсан аж. Tupac-тай ойр дотно байсан тэрбээр рэпперийн цогцсыг огт хараагүй учраас түүнийг үхсэн гэдэгт одоо ч итгэдэггүй гэнэ. Tupac-ийг визуаль эффектийн тусламжтайгаар тайзан дээр амьд мэт харуулсан Коачеллагийн хөгжмийн наадамд “Death Row Records”-ын захирал Knight  ч мөн очжээ. 75 мянга гаруй хүн цугласан уг наадамд нэрт рэпперийг тайзнаа амьдруулсан нь түүнд маш хүчтэй сэтгэлдэл төрүүлсэн аж.

Tupac-ийг 1996 онд машинтай этгээдүүдэд буудуулж нас барсан гэдэгт шүтэн бишрэгчид нь одоо ч итгэхийг хүсдэггүй бөгөөд түүний цогцсыг хэн ч хараагүй гэдэг нь эргэлзээг улам дэвэргэдэг юм. Tupac-ийг сүрдүүлж, аллагыг захиалсан хэргээр Knight, рэппер P Diddy нар өнгөрсөн жил Лос Анжелесын цагдаагийн газарт байцаагдаж байсан юм. Гэвч энэ хэргийн буруутныг олоогүй билээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж