Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үүлэрхэг, цаг агаар сэрүүсэх хандлагатай байна. Өнөөдрийн тухайд салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч, шөнөдөө Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар нэг хэм дулаанаас дөрвөн хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. Харин маргааш зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 23-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө дөрвөн хэм дулаан байна.
Цаг агаар ирэх долоо хоногийн сүүлчээс харьцангуй тогтворжиж, дулаарах юм байна.
Д.ЖАРГАЛ