Ченжүүдийг хөнөөсөн залуус дээд шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Ченжүүдийг хөнөөсөн залуус дээд шүүхэд ханджээ

Ченж залуусын амийг онц хэрцгийгээр хөнөөж, цогцос болон машиныг нь шатаасан Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан байна. Тэдэнд өнгөрсөн оны аравдугаар сард Баян-Өлгий аймгийн шүүхээс шунахайн зорилгоор, дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэмээн цаазаар авах ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр нь баталсан.

Хэргийг сөхвөл, ялтнууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг дээрэмдэж, аминд хүрсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Хохирогчид тухайн үед 3151 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан гэнэ. Цагдаагийнхан Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулж байсан.

                            Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж