20 жилийн баталгаатай чийдэн

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

20 жилийн баталгаатай чийдэн

Хорин жилийн баталгаат хугацаатай гэрлийн чийдэн АНУ-д худалдаанд гарчээ. Нидерландын “Philips” фирмд бүтээсэн 60 ваттын чийдэн АНУ-ын Эрчим хүчний яамнаас явуулсан эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн зохион бүтээх тэмцээнд шилдгээр шалгарчээ. Эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй ийм чийдэнгийн эхний загварууд 60 ам.долларын үнээр худалдаалагдаж буй ч “Philips”-ийн дэлгүүрээс 20 ам.доллараар худалдан авч болох гэнэ. АНУ, Европт 100 ваттын чийдэн үйлдвэрлэхийг хэдийнэ хориглосон аж.  60 ваттын чийдэнг Европт хориглосон бөгөөд тун удахгүй АНУ-д халахаар төлөвлөж байгаа юм байна. Харин 2004 оноос эхлэн АНУ-д 40 болон түүнээс дээш ваттын чийдэн хэрэглэхийг хориглох гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж