Ахмад дайчдад орон сууц өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад орон сууц өглөө

Батлан хамгаалах яаманд өнөөдөр 30 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг нь гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хошууч генерал М.Борбаатар нар оролцож, ахмадуудад түлхүү­рийг нь гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоолыг үндэслэн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр аялал жуулчлалын сайдын “Дайнд оролцсон ахмад дайчдад байр олгох журам”-ыг үндэслэн тус яам өнгөрсөн оноос эхлэн ахмад дайчдад байр олгож буй. Энхүү ажлын хүрээнд нийтдээ 1600 гаруй ахмад дайчдаас 600 гаруй нь орон сууцныхаа түлхүүрийг гардаад байгаа аж. Батлан хамгаалах яамнаас өнөөдрийн олгож буй орон сууц нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зол барилга” компанийн барьж ашиглалтанд оруулсан барилга юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж