ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины охин солонгос залуутай гэрлэх гэж буй талаар Өмнөд Солонгосын “The Korea Herald” мэдээлжээ. В.Путины отгон охин Екатерина Владимировна Путина 25 настай аж. Харин түүний дурлалт залуу нь Москва дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд цэргийн атташе байсан, армийн чөлөөнд гарсан адмиралын хүү Юн Жүн-Вон гэгч гэнэ. 27 настай Юн Жүн-Вон өнгөрсөн баасан гаригт хуримын бэлтгэл ажлыг хангахаар орос бие хамгаалагч нарын хамт ОХУ-ыг зорьсон аж. В.Путины охин БНСУ-ын бэр болох гэж буй тухай яриа 2010 онд гарч байсан боловч ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн алба үүнийг эрс үгүйсгэж байсан юм. В.Путины охин БНСУ-ын атташегийн хүүтэй 1999 онд Москва хотод Олон улсын сургуулийн үдэшлэг дээр анх танилцсан гэнэ. Юн Жүн-Вон ОХУ-д найман жил сурсны дараа АНУ-ын Илинойсын их сургуулийг улс төрийн чиглэлээр төгсчээ. Их сургуулиа төгссөний дараа тэрбээр Москвад “Samsung Electronics”-д ажиллах болсон байна. В.Путины охин Екатерина 1986 онд Германы Дрезден хотод төрсөн бөгөөд Санк-Петрбургийн их сургуулийн Япон судлалын ангийг төгсчээ.
Н.ЭНХ