“Дархан-хөгжил” хөтөлбөр маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

“Дархан-хөгжил” хөтөлбөр маргааш эхэлнэ

Монголын ажил олгогч эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймаг дахь “Болд-Дархан хөгжил сан” хамтран “Дархан-хөгжил” бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа маргааш буюу энэ сарын 23-нд эхлэх ажээ. Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн ажлаа хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Дархан хотын хөгжилд хувь нэмэр оруулах, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, ур чадвар сайтай боловч санхүүгийн чадавхи хүрэлцэхгүй байгаа жижиг, бичил бизнес эрхэлж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрт жижиг бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид хамрагдах боломжтой юм.

                                    Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж