Сүй тавиад удаагүй байгаа жүжигчин Анжелина Жоли хуримын даашинзаа “Версаче”-гийн дизайнераар хийлгэх бололтой. Ноён, хатагтай Смит кинонд хамтран тоглосноор хайрын романс үүсгэсэн Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жил хамт амьдарч, сая л нэг юм сүй тавьсан билээ. Сүйт хос хуримын товоо зарлаагүй ч тэднийг энэ ондоо багтаан хуримлах гэж буй талаар нэгэн найз нь ам алджээ. Гэхдээ тэд хуримаа Америкт биш, Францад хийхээр ярилцаж байгаа гэнэ. Харин Анжелина хуримын даашинзаа оёулах газрын жагсаалтад хамгийн түрүүнд Италийн загварын ордон Версачег нэрлээд байгаа гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Оскар”-ын наадамд Анжелина Жолигийн өмсч очсон даашинз шуугиан дэгдээсэн билээ. Шинэхэн сүйт бүсгүй хуримын даашинз сонгохын тулд Холливудын стилист Жен Рэйдийг хөлсөлсөн аж.
Н.ЭНХ