Ван дер Ваарт Ливерпулийн “овоо хараанд”

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Ван дер Ваарт Ливерпулийн “овоо хараанд”

Ливерпуль энэ зун
Реал Мадридийн хагас хамгаалагч Рафаель ван дер Ваартыг багтаа авахаар
хөөцөлдөх нь.

“Daily Mail”-д
бичсэнээр Ливерпуль энэ зун довтолгооны шугамаа бэхжүүлэх зайлшгүй
шаардлагатай, үүний тулд хэд хэдэн тоглогч таргетлаад байгаа аж.

Энэ улиралд Фернандо
Торрес олон удаа гэмтэж, түүнийг гэмтэлтэй үед баг нь гоолгүйдэлд
нэрвэгдээд байлаа. Ялангуяа тэд айлын талбайд Торресийн эзгүйд гоол хийж
чадахгүй байв.

Торрест хань болох тоглогчид
одоогоор Рафаель ван дер Ваарт нэр дэвшсэн. Ваартын хувьд Реалын
гарааны бүрэлдэхүүнд баттай гарах баталгаагүй, гагцхүү Кака гэмтвэл
түүнд тоглох хангалттай минут олдоно. Мөн түүний нутаг нэгт Шнайдер,
Роббен нар буурь сэлгээд шинэ багтаа хэрхэн лидер болж, багаа амжилтанд
хүргэж байгааг Аваргуудын лигийн финалд шалгарснаар нь харж болно.
Тиймээс Ваарт Реалыг
орхихоос нэг их татгалзахгүй болов уу. Мөн Р. Дренте, Гути зэрэг Реалын
сэлгээний тоглогчдыг ч Ливерпуль “тоочиглоод” байгаа гэсэн.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж