О.Алтангэрэлийг маргааш суллана

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэлийг маргааш суллана

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх хурлыг үл хүндэтгэсэн, тасалдуулсан хэмээн буруутгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30.1-д зааснаар Цагдан хорих 111 дүгээр төвд 14 хоног саатуулах захирамж гаргасны дагуу дөрөвдүгээр сарын 9-нд баривчлан, саатуулсан билээ. Харин баривчлан саатуулах 14 хоногийн хугацаа маргаашаар дуусгавар болж буй юм. Тиймээс өмгөөлөгч О.Алтангэрэлийг маргааш суллах юм байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд товлогдсон шүүх хурлын үеэр О.Алтангэрэл шүүгдэгч Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд Захиргааны хариуцлага тооцохоор 14 хоног саатуулах захирамж гаргасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж