Амстердамд галт тэрэг мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Амстердамд галт тэрэг мөргөлджээ

Нидерландын нийслэл Амстердам хотын ойролцоо хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс 125 хүн гэмтэж, бэртжээ. Тэднээс хүнд бэртэл авсан 13 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Осол Амстердам хотоос баруун зүгт оршдог Умард Голландын мужийн Слотердайк сууринд болжээ. Гэмтэж, бэртсэн зорчигчдод яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Ослын шалтгааныг тогтоох шинжээчдийн баг Слотердайк сууринд ажиллаж байгаа гэнэ. Хот хоорондын зорчих галт тэрэг суурингийн галт тэрэгний зогсоолын үйлчилгээний галт тэрэгтэй өчигдөр орон нутгийн цагаар 18:30 орчим мөргөлджээ. Осол Амстердам, Гааг зэрэг томоохон хотууд руу зорчигч тээвэрлэдэг төмөр замын хөл хөдөлгөөнтэй хэсэгт болжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж