Жокович, Надаль нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Жокович, Надаль нар шигшээд шалгарлаа

Талбайн теннисний Мастеруудын цуврал есөн тэмцээн оны турш болдгоос
шороон талбайн тэмцээнүүд эхлээд байна. Монте Карлод 2012 оны хамгийн
эхний шороон талбайн Мастеруудын тэмцээн болох “Monte Carlo Rolex Masters” тэмцээний шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович болон хоёрт эрэмбэлэгдэж буй Испаний Рафаэль Надаль шалгарсан байна. Жокович хагас шигшээд Чехийн Томаш Вердыхийг 4:6, 6:3, 6:2-аар, Надаль Францын Симоныг 6:3, 6:4-ийн харьцаагаар буулган авсан байна. Надалийн хувьд тус тэмцээнд 2005 оноос тасралтгүй долоон удаа түрүүлээд байгаа бөгөөд тэдний хувьд 2009 оны шигшээд таарч байхад 6:3, 2:6, 6:1-ийн харьцаагаар Жокович ялагдаж байсан байна. Харин Жокович оны эхний Их дуулга болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд Надалийг (5:7, 6:4, 6:2, 6:7, 7:5) буулган авч байсан билээ.

Харин хосын төрлийн шигшээд тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга АНУ-ын ах, дүүс Майк, Боб Браун нар Белорус болон Канадын хосууд шалгараад байна.

Тус тэмцээний шагналын сан 2 сая 400 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн теннисчин 460 мянган ам доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртэх бол хосын төрлийн аваргууд 142 мянган ам.доллар хүртэж чансааны 1000 оноо хүртэх аж.

Тэмцээний шигшээ тоглолтууд өнөө шөнө болно.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж