Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Баянхонгор, Булганы өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
2012 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун зүгийн нутгаар хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 21-26 градус, Туул, Орхон сэлэнгийн саваар 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 23-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бүх нутгаар дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Ус цаг уурын хүрээлэн