Гадаад ажилчид энэ ондоо буцна

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Гадаад ажилчид энэ ондоо буцна

Хатуу хучилттай зам, барилгын их бүтээн байгуулалтын хүрээнд гадаадаас ажиллах хүчин нэмж авахаар болжээ.

Тодруулбал, Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 километр авто зам, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барих барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэгт ажиллуулах гэнэ.

Тэднийг нэг жилийн хугацаатай ажиллуулаад буцааж явуулах юм байна. Мөн төмөр замын салбарын мэргэжилтнүүд дутмаг байдаг бөгөөд үүнийг төрөөс цаашид дэмжиж ажиллахаар болоод байгаа.

Одоогоос хоёр жилийн өмнө 1200 километр төмөр зам тавих байсан ч хараахан хийж амжаагүй. Иймээс энэ тал дээр ч гаднаас ажиллах хүч авах байдлаар асуудлыг энэ онд шийдвэрлэх юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж