Төрийн ордон статистикийн самбартай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Төрийн ордон статистикийн самбартай болжээ

Үндэсний Статистикийн Хороо статистикийн мэдээ мэдээллийг дэвшилтэт технологи ашиглан хурдан шуурхай түгээх, статистикийн байгууллагыгн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор электрон мэдээллийн самбарыг ашиглалтанд оруулж, Төрийн ордонд байрлуулжээ. Электрон самбарыг УИХ-ын нэгдсэн хуралдааны танхимын өмнө болон Засгийн газрын III байрны гурван давхарт  байрлуулсан байна.
 Электрон мэдээллийн самбар нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой бөгөөд  хуруу мэдрэгчтэй дэлгэц, монгол хэл дээр зохиогдсон прогграм хангамжаар мэдээллээ дамжуулж байгаа ажээ. Уг самбараас хүн амын тооллого, түүвэр судалгаа, статистикийн сар, улирал, жилийн мэдээг ч  авах боломжтой ажээ. Түүнчлэн  өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл болох  үнэ ханш, гадаад худалдаа, цаг агаар, валютын ханш зэрэг хэрэгцээт мэдээллүүд, бусад онуудын статистикийн мэдээллийг багтаасан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж