“Гэгээн муза-2011” наадмын гранпри шагналт, тус наадмын зургаан номинацийн эзэд болсон “Тэнгэрийн хүү” жүжиг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүсэлтээр 19.00 цагт дахин залрах гэж байна. “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын найруулж, жүжгийн ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажилласан юм.
Харин жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатан Моголд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Н.Сувд, бага хатан Шунхуйд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хан улсын элч, Зайранд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон юм.
“Газар бол улсын үндэс “ хэмээх утга санааг гүн гүнзгий гарган тавьсан уг бүтээлд Модун сархадад толгойгоо мэдүүлсэн Тү мэн Шанью хаантан аваасаа болон атгаг хорон санаат бага Шунхуй хатан, Лүүсүү ван нараас улсаа аврахын тулд эцгээ хороодог. Тэр ч бүү хэл хү чир хэг Хүннү гүрнээ байгуу лахын тулд аав, ээж бас хайртай ханиа ч алдах хувь заяа түүнд ноүгдсон. Гэсэн ч 2220 жи лийн дараа ч нэр алдар нь дуурсах агуу гүрнийг байгуулсан учраас Модуныг хэрхэн “Тэнгэрийн хүү” хэмээн өргөмжлөгдөн алдаршуулсыг энэхүү жүжгээс ирж үзээрэй.