Энэ зоос нь 1972 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд одоог хүртэл хадгалагдан үлдсэн 14 ширхэг зоосны нэг нь юм байна. Зэсээр цутгасан зоос гол хэсэгтээ багахан хэмжээний мөнгөн оруулгатай гэнэ. Энэ зоосыг туршилтын журмаар цөөн тоогоор хийж байсан бөгөөд хэрэглээнд зориулан үйлдвэрлээгүй юм байна.
Нэг центийн зоосыг их үнээр авсан зоос цуглуулагчийн нэрийг дуудлага худалдааны газраас мэдээлээгүй юм.
Todd Imhof дуудлага худалдааны газрын нэгэн мэргэжилтний хэлснээр энэ зоосонд оруулга хийсэн мөнгө нь зоосны жинг нэмэх зорилготой байсан гэнэ. Учир нь зэс зоосны жин АНУ-ын Зоосны газрын шаардлагад хүрэхгүй байсан ажээ.
Энэ оны нэгдүгээр сард мөн өөр нэг центийн зоосон мөнгө Флорида мужид дуудлага худалдаагаар 1,38 сая доллар хүрсэн гэнэ. Ховор зоосыг худалдсан хүн нь Балтимор хотын нэгэн банкны ажилтан Луис Элиасберг бөгөөд түүний цуглуулгад АНУ-ын Зоосны газраас үйлдвэрлэн гаргасан бүх зоос байдаг юм байна.