”Гранд экспо” шагнал гардуулах ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

”Гранд экспо” шагнал гардуулах ёслол болж байна

Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн чуулган "Гранд экспо” үндэсний бизнес фестивалийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 05-ны хооронд орон даяар зохион байгуулав.

Монгол улсын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертийн дүгнэлтийг үндэслэн тодруулж, тэдний ололт амжилтыг олон нийтэд үр дүнтэй сурталчлахад “Гранд экспо 2012” үндэсний бизнес фестивалийн зорилго оршдог.

Энэ удаагийн төсөлд бизнесийн 15 салбарын байгууллагууд, 55 номинацид өрсөлдөж салбар тус бүрээс хоёр “Гран при” шагналт компани, номинаци тус бүрээс таван “ТОП компани” тодорсон билээ.

Үндэсний бизнес фестивалийн тэргүүн дээд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ яг одоо Зайсангийн “Чингисийн өргөө” цогцолборт болж байна.

Уг фестивалийн Хэвлэл, мэдээллийн салбарт Монгол масс медиа групп Гранпри шагнал хүртлээ.

САЛБАРЫН ГРАНПРИ ШАГНАЛ

-UBS ТЕЛЕВИЗ,

-МОНГОЛ НЬЮС ГРУПП /MN-25 I,II СУВАГ, ӨНӨӨДӨР, ТАВАН ЦАГАРИГ, UB POST СОНИН, WEEKEND TV СЭТГҮҮЛ, MONGOLNEWS.MN САЙТ/,

-МОНГОЛ МАСС МЕДИА ГРУПП /БОЛОВСРОЛ, ИЙГЛ НЬЮС, MOVIE BOX, MUSIC BOX, SPORT BOX СУВАГ, NEWS.MN САЙТ, АРДЫН ЭРХ СОНИН, ТОЙМ СЭТГҮҮЛ/

ТОП-5 ТЕЛЕВИЗ

    1.TV9

    2.БОЛОВСРОЛ СУВАГ

    3.TV5

    4.EAGLE

    5.TV8

ТОП-5 МЭДЭЭЛЛИЙН САЙТ

    1.NEWS.MN

    2.ZALUU.COM

    3.OLLOO.MN

    4.SHUUD.MN

    5.ZINDAA.MN

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж