Коллежийн захиргаанаас 23 настай оюутан Кевин Фортсыг сургуулийн оюутны хотхонд орж ирэх эрхгүй гэж мэдэгдсэн гэнэ. Харин ирэх тавдугаар сард оюутан шалгалт өгч болох үгүйг хараахан шийдээгүй байна. Сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэрт К.Фортс нь АНУ-ын иргэний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй ч түүний хэлсэн үгийг шалгах хэрэгтэй гэж тэмдэглэсэн ажээ.
Өнгөрсөн лхагва гаригт Норвегийн VGTV сувагт ярилцлага өгсөн оюутан А.Брейвик нь хэвлэлээр бичиж байгаа шиг неонацист биш харин тэрээр үндэсний үзэлтэй эх оронч хүн гэж хэлсэн юм. Норвегийн террористийг марксизмын үзэл болон исламийн шашны эсрэг тэмцэгч хэмээн хэлснээс гадна хоёр удаагийн халдлагаар амь насаа алдсан залуучуудыг улс төрийн хэлмэгдэгсэд гэж К.Фортс ярьсан гэнэ.
Түүнчлэн оюутан өнгөрсөн хоёрдугаар сард А.Брейвикт хэд хэдэн захидал бичсэн бөгөөд түүнийг дэмждэгээ онцолсон ажээ. Зарим талаар туслах санаагаа Фортс бичсэнээс гадна ядаж ганц удаа хариу бичихийг хүсч байсан байна.