Брэд Питт болон Анжелина Жоли хүүхдүүдийнхээ хамт Галапагоскийн арал дээр сүй тавьсны баяраа тэмдэглэж байгаа билээ. Өнөр өтгөн гэр бүл Royal Palm зочид буудалд буудаллан, арлын байгалийн сайханд цагаа өнгөрөөж байна.
Харин тэдний гэр бүлийн найз Жулия Робертс тэднийг сүй тавьсанд баяр хүргээд, хүмүүс насан туршдаа хамтдаа амьдрахаар шийднэ гэдэг үнэхээр сайхан гэжээ. Түүнчлэн жүжигчин бүсгүй тэдэнд хуримын ер бусын бэлэг барихаар шийдсэн гэнэ. Тэрээр хэрвээ хос хоёр хоёулаа байхыг хүсэх юм бол Брэд Питтийн зургаан хүүхдийг дуртайяа харах санал тавьсан ажээ. Жулия Робертс өөрийн хүү охин ихэр болон бага хүүгээ хүмүүжүүлэн өсгөж байгаа учир хүүхдүүдтэй байхдаа жаргалтай байна гэжээ.
Одоогоор Брэд Питт болон Анжелина Жоли нар хуримын товоо хараагүй хэлээгүй байгаа ч найзууд нь удахгүй хуримын урилга ирнэ гэж хүлээж байгаа юм.
Н.ТУНГАЛАГ