Шинэ
утас нь дизайны хувьд өөрчлөгдөх бөгөөд утасгүй сүлжээнд ажиллах
функцийн хурд нь нэмэгдсэн хэмээн шинжээч Жин Мюнстер хэлсэн байна.
Аравдугаар сараас өмнө шинэ гар утсыг танилцуулахаар төлөвлөж байсан ч
ухаалаг гар утасны эд анги үйлдвэрлэгч Qualcomm компани эрэлт ихтэй
байгаа учир нийлүүлэлт хийх ажил нь хойшлогдсон гэж Мюнстер нэмж хэлжээ.
Урьд нь Bloomberg агентлаг Apple компанийг iPhone 5 утсаа ирэх наймдугаар сард танилцуулна гэж мэдээлж байсан юм.
Түүнчлэн
ухаалаг гар утасны Verizon Wireless оператор компаниас iPhone утасны
борлуулалтын тоо буурч байгааг мэдээлсэн юм. 2011 оны эхний гурван сарын
байдлаар 4,3 сая iPhone утас худалдаалагдсан тооцоо байсан бол энэ
жилийн эхний гурван сард 3,2 сая iPhone зарагджээ. Энэ үзүүлэлт нь Apple
компанийн хувьцааны үнэд нөлөөлж байгаа гэнэ.