Мел Гибсонг сэтгэцийн өвчтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Мел Гибсонг сэтгэцийн өвчтэй гэв

Саяхан дахин түрэмгий зан гаргаж, олны анхаарал татсан Холливудын жүжигчин Мел Гибсонд эмч нар  хүнд онош тавьсан гэнэ.

Ууж байсан эмээ уухаа больсны дараа тэрээр дахин галзуурах шахам хурц зан ааш гаргасан хэмээн түүний тухай бичсэн байна. Жүжигчинг сэтгэцийн bipolar II disorder өвчтэй гэсэн оношийг эмч нар бичсэн ажээ.

Тэрээр өмнө нь найруулагч Жо Эстерхазийн хүүг доромжлон хашгичиж хэл аманд орж байсан билээ. Мел Гибсоны  хэлсэн үгийг бичсэн бичлэгийг нийтэлсэн нь шуугиан тарьснаас гадна өөрийн найз бүсгүй Оксана Григорьеватай шүүхийн танхимд хэрэлдэх үедээ жүжигчин маш хэрцгий авиртай болж байжээ.

Мел Гибсон одоо сэтгэл зүйчдээс тусламж хүссэн бөгөөд түүний хэлсэн үгний бичлэгийг сонссон эмч нар түүнд дээрхи оношийг тавьсан байна. Энэ өвчний үед өвчтөн огт хэрэггүй юманд уурлан хашгичиж,  түрэмгий зан ааш гаргадаг аж.

Заавал эмийн эмчилгээ шаардлагатай энэ өвчнөөр алдар цуутай олон хүмүүс өвчилж байжээ. Холливудын од Кэтрин-Зета Жонс өөрийгөө ийм өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд таван курс эмчилгээ хийлгэж байжээ.

Түүнчлэн Кэрри Фишер, Бен Стиллер, Рассел Брэнд, Бритни Спирс нарт ч энэ өвчний шинж тэмдэг илэрдэг гэнэ. Зөвхөн жүжигчид ч биш зохиолч Жерар де Нерваль, Бодлер болон Виржиниа Вульф, хөгжмийн зохиолч Гектор Берлиоз болон улс төрийн зүтгэлтэн Теодор Рузвельт болон Уинстон Черчилль нар bipolar II disorder өвчнөөр өвдөж байсан ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж