Шаардлагатай үед МИ-171Е нисдэг тэргийг ашиглана

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Шаардлагатай үед МИ-171Е нисдэг тэргийг ашиглана

Хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд хүрч ой, хээрийн түймэр ихсэх хандлагатай байна. Тиймээс Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн үүрэг даалгавар өгөөд байна.

Улсын хэмжээнд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймгийн нутагт дөрвөн түймэр асч, Булган, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймгийн нутагт найман түймэр цурманд байна.

Монгол Улсын ойн нөөцийн дийлэнх хэсэг нь оршдог Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэр нь хуурайшилтын нэн аюултай, аюултай зэрэглэлд хүрсэн, салхины эрч эрс ширүүсч байгаа.

Он гарсаар 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1000 гаруй албан хаагч, орон нутгаас 3000 орчим иргэн ажиллаж байна.

Тиймээс Улсын онцгой комиссын гишүүн, Батлан хамгаалахын сайдад Тусгай үүргийн нислэг үйлдэх МИ-171Е нисдэг тэргээр шаардлагатай үед хяналтын нислэг үйлдэх болон хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй хөвч, тайгад гарсан ойн түймэрт агаарын хөлгийг ашиглан бие бүрэлдэхүүнийг түймрийн голомтод шуурхай хүргэхэд бэлэн байхыг даалгасан байна.

Э.Болоржин
Зохоигчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж