Итали хурдан галт тэрэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Итали хурдан галт тэрэгтэй боллоо

Итали улсын  Italo хэмээн нэрлэсэн хамгийн анхны хурдан галт тэрэг баасан гаригт замд гарсан талаар AFP мэдээлэв.

Italo хурдан галт тэрэгний эхний чиглэл нь Ром хотоос Неаполь хүрэх аялал байсан бөгөөд хоёр хотын хооронд 1 цаг гаруй хугацаанд явжээ.

200 метр урттай энэ галт тэргийг  NTV компани эзэмшиж байгаа юм.

NTV компанид Италийн томоохон бизнесменүүд нэгдсэн юм байна. Энэ компанийн ерөнхийлөгч нь Ferrari компанийн тэргүүн Лука ди Монтедземоло бөгөөд топ менежерүүдээр нь  Tod"s болон Diego Della Valle компанийн тэргүүнүүд ажилладаг аж. Түүнчлэн NTV компанийн хувьцааны 20 хувийг Францын Төмөр замын SNCF компани эзэмшдэг гэнэ.

Italo хурдан галт тэрэг цагт 360 км хурдлах бөгөөд Европ тивийн бусад хурдан галт тэрэгнээс илүү тохь тухтай юм. Францын TGV хурдан галт тэрэгнээс илүү өргөн Italo нь том цонхтойгоос гадна хүн суухад илүү эвтэйхэн сандалтай гэнэ. Галт тэргээр зорчигчид тавлаг орчинд кино үзэн аялах ажээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж