Валютын нөөцийн санг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Валютын нөөцийн санг нэмэгдүүлнэ

Вашингтон хотод болсон “Их 20”-ийн санхүүгийн уулзалтын үеэр ОУВС-гийн гишүүн орнууд валютын нөөцийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн, 430 тэрбум ам.доллар болгохоор шийдсэн талаар РИА Новости бичлээ.

Энэ шийдвэр хэрэгжсэний дараа ОУВС-гийн валютын нөөцийн сангийн хэмжээ бараг хоёр дахин нэмэгдэх юм байна. ЕХ-ны гишүүн орнууд энэ санд 200 тэрбум ам.долларын, Япон улс 60 тэрбум ам.долларын, Их Британи улс 15 тэрбум ам.долларын болон Польш улс найман тэрбум ам.долларын хувийг нэмж бүрдүүлэх болжээ.

G20 орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүнүүд уулзалтынхаа дараа мэдэгдсэн мэдэгдэлд “Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. ОУВС-гийн нөөцийг 430 гаруй тэрбум ам.долларт хүргэх шийдвэрийг ОУВС-гийн Санхүүгийн хороотой хамтран гаргалаа. Энэ нөөцөөс  ОУВС-гийн гишүүн орон бүр хүртэх эрхтэй бөгөөд аль нэгэн тодорхой бүс нутаг заахгүй“ хэмээн бичсэн юм.

Түүнчлэн энэ мэдэгдэлд “Нөөцийг ийнхүү нэмэгдүүлэх шийдвэрийг ойрын хэдэн сарын хугацаанд бүс нутгийн болон улсуудын гаргасан шийдвэр болон санхүүгийн арга хэмжээнээс үндэслэсэн юм. Дэлхийн эдийн засгийг сэргээх болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх олон улсын харилцааг энэ шийдвэрээр хангана” гэж онцолсон байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж