’’Ford” Хятадад хөрөнгө оруулна | News.MN

’’Ford” Хятадад хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

’’Ford” Хятадад хөрөнгө оруулна

АНУ-ын машин үйлдвэрлэгч "Ford" компани Хятадын Хонзоу дахь үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Тус сууринд барих гэж буй үйлдвэртээ 760 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ ажлыг 2015 онд бүрэн эхлэхээр шийдсэн байгаа аж. Тус компани өмнө нь Чонгинг сууринд дэлхийд томоохонд тооцогдох аж үйлдвэрийн цогцолбор барих болсноо мэдэгдэж байсан юм.

Энэ цогцолбор нь Мичиганаас зүүн урд зүгт байрлажээ. Энэ төлөвлөгөөндөө 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж байв. "Ford" компани Хятадад барих аж үйлдвэрийг дэмжин хөрөнгө оруулснаар 2015 он гэхэд дэлхийн орнууд дахь худалдаагаа 50 орчим хувиар буюу найман саяар нэмэхийг эрмэлзэж байгаа юм.

"Хятад бол Азийн томоохон төлөөлөгч орон учраас манай компани аж үйлдвэрийн байгууламжид нь хөрөнгө оруулах замаар ойрын 50 жилд худалдаалалтаа эрчимтэй өсгөх болно" хэмээн "Ford""-ын Ази номхон далайн орон дахь тэргүүн хэлжээ.

Хятад бол машины зах зээлд тэр тусмаа "Ford""-ын томоохон худалдан авагч орон юм. Өнгөрсөн онд л гэхэд Хятад руу 18.5 сая машины худалдаа хийсэн бөгөөд 2020 он гэхэд үүнийгээ хоёр дахин нугалахуйц ашиг олохыг "Ford""-ын эрх баригчид хүсч байгаа юм.

Б.Золзаяа
Зохоигчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж