
Харин хамгийн “янаг” хүмүүс гэж дэлхийд нэрлэгддэг францчууд үнсэлтийг урлаг болгож чадсан үндэстэн.
Франц үнсэлт бол дэлхийд хамгийн алдаршсан үнсэлт бөгөөд үүнийг “зүрх сэтгэлийн уулзвар” ч гэж нэрлэдэг. Учир нь энэ бол хамгийн халуухан, дур булаам үнсэлт билээ.
Франц үнсэлтийн онцлог нь үнсэлтэд зөвхөн уруул төдийгүй хэл маш идэвхтэй оролцдог. Францчууд үнсэлдэх үедээ хэлээрээ тоглох дуртай. Тиймээс ч хэл оролцоогүй үнсэлтийг франц үнсэлт гэж тооцдоггүй ажээ. Гэхдээ ямар ч мэдрэмжгүйгээр хэлээ ам руу нь гүн хийхийг сайн үнсэлт гэж мэдээж нэрлэхгүй. Франц үнсэлтийг төгс утгаар нь мэдрэхийг хүсвэл та тэдэн шиг уран нарийн мэдрэмжтэй бас нөхцөл байдалдаа тохируулах чадвартай байхад л хангалттай.
Н.Наран